images

Өвчтэй эхнэрээ асарсаар хөл дээр нь босгосон залуугийн түүх

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-05-30


   Бүх бие нь саажилттай, хэвтэрт байдаг эхнэрээ дээд зэргээр асарч сувилдаг хятад залуугийн түүхийг “South China Morning Post” сонин онцолсон байна. Тус улсын Гуанши мужид амьдардаг 30 настай Дэн Юцай нь тархины хавдрын улмаас хэтэрт орсон эхнэрээ маш сайн асарч, өдөр бүр ханийнхаа өмнө дуулж, бүжиглэх зэргээр сэтгэл санааг нь өргөж, асарч сувилдаг ажээ. Тэрбээр 2016 онд найзынхаа хуриманд оролцож байхдаа эхнэртэйгээ танилцаж дурласан бөгөөд тэр үед Ие Мэйди бүсгүй өвчний улмаас их сургуулиа орхиод байсан ажээ. Ие Мэйди түүнд хүнд өвчтэй гэдгээ хэлж, өөрөөс нь хол байхыг хүссэн боловч Дэн Юцай хайр сэтгэлээ илчилж, "Хоёул хамтдаа байвал ямар ч өвчнийг даван туулна" гэж хэлсэн гэнэ. Тэд 2019 онд хуримаа хийж, 2021 онд охин төрүүлжээ. 2022 оноос эхнэрийнх нь өвчин улам хүндэрч хэд хэдэн удаа хагалгаанд орсон хэдий ч бүх бие нь саажиж, хэвтэрт оржээ. Эмчилгээний зардал хэтэрхий өндөр гарч байсан тул нөхөр, охин хоёртоо дараа болохгүйгээр нөгөө ертөнц рүү явмаар буйгаа олон удаа учирлан хэлсэн хэдий ч  нөхөр нь үүнийг үл зөвшөөрөн эхнэрээ заавал хөл дээр нь босгон хэмээн амлаж, асарч сувилсаар байжээ. Эмчилгээгүй болсон эхнэрээ эмнэлгээс гаргаж гэртээ авчраад асарч байх явцдаа цахим сүлжээнд өөрийн аргагүй байдлаа учирлан тайлбарлаж хүмүүсээс тусламж гуйсан байна. Түүний үг цахим сүлжээнд маш олон хүнд хүрч, багагүй хэмжээний хандивын мөнгө цугларчээ. Ингээд дахин эмчилгээ хийлгэсний ачаар гурван сарын дараа ухаан орж, дахин хоёр сар өнгөрөхөд ярьдаг болж, тун удалгүй хөл дээрээ босож алхаж чаддаг болсон байна. Өдөр өдрөөр бие нь дээрдэж буй Ие Мэйди бүсгүй нөхөртөө болон тусламжийн халуун гараа сунгасан хүмүүс маш их баярлаж буйгаа тус сониноор дамжуулан хэлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.